Amiya Publishing

Хүүхдийн нэртэй захиалгат ном

Бидний тухай

Amiya Publishing бол хүүхдийн нэрээр бүтээдэг, хатуу хавтастай, захиалгат үлгэрийн номын Монгол брэнд юм.

Манай анхны бүтээл «Миний нэр» номд ид шидийн ойн амьтад хүүхдийн нэрийн үсэг бүрийг бэлэг болгон авчирч, нэр нь бүтэх нэгэн түүхийг өгүүлнэ. Үсэг бүр өөрийн амьтан, өвөрмөц зураглалтай тул хүүхэд бүрийн ном зөвхөн түүнд зориулсан, дахин давтагдашгүй бүтээл болдог.

Ном бүрд хүүхдийн нэр, зураг болон таны сэтгэлийн үгийг хэвлэж, бэлгийн хайрцагт савлан хүргэдэг. Шинэ төрсөн хүүхдийн мэндчилгээ, нэг насны төрсөн өдөр, шинэ жилийн баяр зэрэг амьдралын нандин мөчүүдэд бэлэглэхэд тохиромжтой, насан туршдаа нандигнан хадгалах дурсгал юм.

Түгээмэл асуулт

Хүүхдийн нэртэй ном хэд вэ?

Хоёр багц бий:

  • Онцгой бэлэг (Signature) — 130,000₮: хатуу хавтастай захиалгат ном, бэлгийн хайрцаг.
  • Шидэт бэлэг (Premium) — 160,000₮: хатуу хавтастай ном, бэлгийн хайрцаг, мөн хөгжим, хөдөлгөөнт дүрстэй дижитал ном 24 цагийн дотор.

10-аас дээш үсэгтэй нэр тусгай захиалгад тооцогдож 20,000₮ нэмэгдэнэ.

Захиалга хэдэн хоногт ирэх вэ?

Хэвлэсэн ном захиалга өгснөөс хойш 10–14 хоногийн дотор хүргэгдэнэ. Шидэт бэлэг багцын дижитал ном 24 цагийн дотор и-мэйлээр ирдэг тул хэвлэсэн номыг хүлээлгүй шууд үзэж эхэлж болно.

Номын юуг хувийн онцлогт тохируулан бүтээх вэ?

Ном бүрийг бяцхан эзэнд нь зориулан дараах байдлаар захиалгаар бүтээнэ.

  • Хүүхдийн нэр — кирилл үсгээр, нэрийн үсэг бүрийг үлгэрийн нэг хэсэг болгон урлана.
  • Хүйс — охин, хүүгийн номын загвар, өнгө төрх ялгаатай.
  • Хүүхдийн зураг — номонд хэвлэгдэх зургийг та өөрөө сонгон илгээнэ.
  • Дурсгалын үг — 1,000 хүртэлх тэмдэгттэй, таны бичсэн сэтгэлийн үгийг номын эхэнд хэвлэнэ.
Захиалахаасаа өмнө номоо урьдчилан харж болох уу?

Болно. Хүүхдийнхээ нэр, зураг, дурсгалын үгийг оруулмагц номын нүүр болон нэрийн эхний үсгүүдтэй хуудсыг урьдчилан харах боломжтой. Ингэснээр таны ном хэрхэн харагдахыг захиалга өгөхөөсөө өмнө харж, хүссэн багцаа сонгох боломжтой. Номоо харах →

Шидэт дижитал ном гэж юу вэ?

Таны захиалсан номын утас, компьютер дээр хуудсаа эргүүлж уншдаг, хөгжим, хөдөлгөөнт дүрс, өдөр шөнийн ертөнцтэй дижитал хувилбар. Зөвхөн Шидэт бэлэг багцад багтана. Холбоосоо эмээ өвөө, алсад байгаа гэр бүлдээ илгээж болно. Жишээ үзэх →

Ямар насны хүүхдэд тохирох вэ?

0–7 насны хүүхдийн төрсөн өдөр, нярай хүүхдийн бэлэг, шинэ жилийн баяр зэрэг олон нандин мөчид бэлэглэхэд тохиромжтой. Хатуу хавтас, зузаан хуудастай тул бага насны хүүхэдтэй хамт үзэж, уншихад тохиромжтой. Том болсон хойно ч үзэх дурсгал болгох зориулалттай тул маш чанартай хэвлэгддэг.

Орон нутагт хүргэх үү?

Тийм. Орон нутгийн унаанд тавьж өгөх боломжтой. Хот доторх хүргэлт болон орон нутгийн унаанд тавьж өгөх нь үнэгүй.

Бэлгийн карт авч болох уу?

Болно. Онцгой бэлэг эсвэл Шидэт бэлэг багцын бэлгийн карт авч, хэнээс хэнд гэдгийг бичээд и-мэйлээр авах эсвэл татаж авна. Хүлээн авагч нь хүүхдийн нэрээ өөрөө оруулж захиалга өгнө. Бэлгийн картын хугацаа дуусахгүй. Бэлгийн карт авах →

Төлбөрөө яаж төлөх вэ?

Вэбсайт дээр захиалгаа бөглөсний дараа QPay-ээр QR код уншуулах эсвэл банкны апп-аар төлнө.

Асуулт байвал хаана хандах вэ?

Facebook болон Instagram (@amiyapublishing) хуудас руу бичнэ үү.